БАРААНЫ ТЭМДЭГ ХЭРХЭН АВАХ ВЭ?
БАРААНЫ ТЭМДЭГ ХЭРХЭН АВАХ ВЭ?
Иргэн, хуулийн этгээд өөрийн ажил, үйлчилгээ, барааг бусад этгээдийн ажил, үйлчилгээ, бараанаас ялгах зорилгоор “Барааны тэмдэг” хэрэглэдэг. Энэ харилцааг “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль” болон Монгол Улсын олон улсын гэрээ хэлэлцээр (1957 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Ниццийн хэлэлцээрээр баталсан “Бараа, үйлчилгээний олон улсын ангилал” гэх мэт)-ээр зохицуулж байна. Барааны тэмдэг бүртгүүлэхдээ Монгол Улсын Оюуны өмчийн газарт хүсэлтээ гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд: • Хүсэлт • Мэдүүлэг • Барааны тэмдгийн дардас (Барааны тэмдэгийн текст ба дүрсний илэрхийлэл) • Ажил үйлчилгээний хураамж төлсөн баримт (эх хувь) • Иргэний цахим үнэмлэх/Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар (нотариатаар гэрчлүүлнэ.) Монгол Улсын Оюуны өмчийн газар шүүлтийг барааны тэмдгийн мэдүүлгийн анхдагч огноо (мэдүүлэг гаргасан огноо)-оос хойш 9 сарын дотор хийх бөгөөд шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг 6 сар хүртэл хугацаагаар сунгадаг. Хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан бол Монгол Улсын Оюуны өмчийн газар барааны тэмдгийг бүртгэх шийдвэр гаргаж, түүнийг барааны тэмдгийн улсын бүртгэлд бүртгэн гэрчилгээ олгоно. Барааны тэмдэгийн бүртгэл нь 10 жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд барааны тэмдэг эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн бүртгэлийн хүчинтэй байх хугацааг тухай бүр 10 жилээр сунгаж болно.
2016-07-29

53

Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01
Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолын хавсралтаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлаг …
2026-10-01
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. …
2026-10-01
Манай улс энэ өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчийн дутагдлыг БНХАУ, ОХУ-аас авна. …
2026-10-01
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2026 оны 08 дугаар сарын 20-н …
2026-10-01