БАЯЖУУЛСАН ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ.
БАЯЖУУЛСАН ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2018 оны 3 сарын 14-ний өдөр Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн талаар үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүд Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн талаар танилцуулахдаа, манай улсын иргэдийн хүнсээр авч буй шаардлагатай эрдэс, амин дэмийн хэрэглээ хоногийн тундаа хүрэхгүй байгаа, тухайлбал хүн амын 7.4 хувь нь иодын, 21.4 хувь нь төмрийн, 32.4 хувь нь витамин А-гийн, 42.4 хувь нь витамин Д-ийн дутагдалтай байгааг онцлов. Мөн салбарын судлаачид зарим судалгааны үр дүнгээсээ танилцуулсан юм. Судлаачид цаашид хүнсийг баяжуулж хэрэглэх зайлшгүй шаардлага байгааг дэмжихийн зэрэгцээ энэ нь дэлхий дахинд төдийгүй Монголд шинэ зүйл биш болохыг тэмдэглэв. Манай улсын хувьд 1990-ээд оны эхэн үеэс давсыг иоджуулж хэрэглэснээр хүн амын дунд 30 хувьд хүрээд байсан бамбай, бахлуурын өвчлөлийг бууруулж, өнөөдөр 7,8 хувьд хүргэсэн байдаг. Түүнчлэн судлаач Г.Эрдэнэжаргал өнөөдөр 14 орон сүүг, 85 орон гурилыг, 27 орон ургамлын тосыг, 130 орон давсыг баяжуулан хэрэглэж байгааг дурдав. Үйлдвэрлэгчдийн хувьд хуулийг гаргахаасаа өмнө нэг талаас үйлдвэрлэлийн арга технологи, хяналтын асуудлыг сайтар судалж, олон улсын лаборатори бий болгох, нөгөө талаас салбар тус бүрийн онцлог, түүхий эдийн нөөц, өрсөлдөөн, импортын нөхцөл байдлыг харгалзаж, хувийн салбарын өсөлтийг боомилохгүйгээр зохицуулалт хийх нь чухал гэсэн санаануудыг дэвшүүллээ.
http://parliament.mn/n/3p8o
2018-03-15

8

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, С.Одонтуяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас 20 …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаан 13.53 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асууд …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05