Энэ хуулиар б иеийн тамир, спортын салбарын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, эрх зүйн үндсийг тодорхойлж, биеийн тамир, спортыг хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуул жээ. Энэхүү шинэчилсэн найруулгаар зохицуулсан онцлог зохицуулалтаас дурдвал, а мралтын газар, хүүхдийн зуслан нь амрагчдын идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх, спортын үйл ажиллагаа явуулах орчин бүрдүүл эх ээр байна. Мөн т амирчин Олон улсын допин гийн эсрэг агентлагаас баталсан допин гийн хориглосон жагсаалтад багтсан бодис, аргыг хэрэглэхийг хориглосны сацуу д асгалжуулагч, багийн эмч нь тамирчинд допинг хэрэглүүлэхийг хори г ложээ. Мөн а ж ахуйн нэгж, байгууллагын спортын заал, талбай түүний дэд бүтцийг барих, спортын хэрэглэл, тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэхэд төрөөс татварын дэмжлэг үзүүлж болохоор хуульчилсан байна. Үүнээс гадна, биеийн тамир, спортын үйл ажиллагаатай холбоотой байгуулсан гэрээнд т алууд маргааныг арбитраар шийдүүлэхээр харилцан тохиролцсон, шүүхийн харьяаллын бус бусад спортын үйл ажиллагаатай холбоотой маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлж болох оор зохицуулсан . Биеийн тамир, спортын хууль тогтоомжийн биелэлтэд бүх шатны Засаг дарга, мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж ажиллана. Эл хуулийг зөрчсөн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Харин хуулийг зөрчсөн гэм буруутай хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.