БНАЛАУ-ЫН МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
БНАЛАУ-ЫН МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пенгсаван Гээвбасөдийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Л.Мөнхтүшиг Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнууд, түүний дотор Лаос Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг онцоллоо. Тэрбээр Элчин сайд Пенгсаван Гээвбасөдийг Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Лаосын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, хоёр талын хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлжээ. Элчин сайд Пенгсаван Гээвбасөд Монгол Улсад ажиллах хугацаанд Монголын төр, засаг болон Гадаад харилцааны яам бүхий л талаар дэмжин ажиллаж ирсэнд талархал илэрхийлээд, цаашид ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд үргэлжлүүлэн анхаарч, хувь нэмэр оруулах тухайгаа онцоллоо.
2024-07-29

14

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, С.Одонтуяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас 20 …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаан 13.53 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асууд …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05