БҮГД НАЙРАМДАХ МАЛЬДИВ УЛСТАЙ ВИЗИЙН ШААРДЛАГААС ХАРИЛЦАН ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
БҮГД НАЙРАМДАХ МАЛЬДИВ УЛСТАЙ ВИЗИЙН ШААРДЛАГААС ХАРИЛЦАН ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Дели хотноо энэ оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальдив Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд, Бүгд Найрамдах Мальдив Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ибрахим Шахийб нар гарын үсэг зурав. Монгол Улс Бүгд Найрамдах Мальдив Улстай 1985 оны 8 дугаар сарын 11-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэхээс гадна хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чухал ач холбогдолтой.
2023-08-25

9

Улсын Их Хурал 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны улсын төсөв болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даат …
2026-11-23
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.11.17)-ийн хуралдаан 10.36 цагт 60.0 хувийн ирцтэй эхэллээ. Улсын Их Хур …
2026-11-23
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, С.Одонтуяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас 20 …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаан 13.53 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асууд …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06