БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Монгол Улсын Засгийн Газраас 2020 оны 11 дүгээр сарын 11 өдрийн 178 дугаар тогтоолоор Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолын хавсралт ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖАГСААЛТ ҮЙЛ АЖИЛЛАГАА 1. Эрчим хүчээр хангах үйл ажиллагаа 2. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн үйл ажиллагаа 3. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа 4. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа 5. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа 6. Банкны төлбөр, тооцооны үйл ажиллагаа 7. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа 8. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа 9. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа 10. Шүүх, прокурорын үйл ажиллагаа 11. Оршуулгын үйл ажиллагаа
2020-11-16

6

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26