Гадаадын мэргэжилтэн, ажилтны хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, визийн зөвшөөрөл авах дараалал
Гадаадын мэргэжилтэн, ажилтны хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, визийн зөвшөөрөл авах дараалал
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэлийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, тоног төхөөрөмж угсрах, засварлах, төсөл хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн өндөр ур чадвар шаардах ажил, мэргэжлээр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулах шаардлагатай болдог. Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг жил бүр Монголын засгийн газрын тогтоолоор батлан гаргадаг. Тухайн аж ахуйн нэгж, байгууллага нь ямар төрлийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаагаас, мөн нийт ажиллагчдын тооноос хамаараад гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувь нь өөр өөр байдаг. Батлагдсан квотын дагуу мэргэжилтэн, ажилчдынхаа хөдөлмөр эрхлэх урилгыг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвөөс холбогдох материал бүрдүүлэн авна. Урих зөвшөөрөл ажлын 10 хоногт багтаж гарна. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвөөс “Урих зөвшөөрөл”-өө албан тоотоор аваад, мөн холбогдох материалыг бүрдүүлэн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас HG буюу ажлын визийн урилгыг 1-3 хоногийн дараа хүлээн авна. Мэргэжилтэн, ажилтны оршин суугаа улсад байрлах Монгол улсын элчин сайдын яам болон Консулын газраас HG буюу ажлын визээ аван МУ-ын хилээр орж ирснээс хойш 7 хоногийн дотор ИХШХЕГ-т бүртгүүлээд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвөөс “хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл”-ийг 3 хоногт багтаан авна. Хөдөлмөр эрхлэх хугацааны хувьд тухайн байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хугацаа болон тусгай зөвшөөрлийн хугацаанаас хамаараад 12 сар хүртэлх хугацаагаар олгогддог. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвөөс авсан зөвшөөрлийн дагуу тухайн мэргэжилтэн, ажилтан Монгол улсын хилээр орж ирснээс хойш 21 хоногийн дотор холбогдох материалаа бүрдүүлэн, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар өөрийн биеэр очин Монгол улсад оршин суух зөвшөөрлөө авна.
2016-04-21

7

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26