ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ САЛБАРЫН ЭРДЭМТЭД ДЭМЖЛЭЭ
ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ САЛБАРЫН ЭРДЭМТЭД ДЭМЖЛЭЭ
Генетик нөөцийн тухай хуулийн төсөл боловсруулж байгаатай холбогдуулан БОАЖЯ, МУИС, НҮБ-аас хамтран онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. Энэ хурал нь генетик нөөц,түүнэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашигласнаар үр шим, ашгийг тэгш хүртээх тухай Монгол улсын нэгдэн орсон Нагояагийн Протоколыг хэрэгжүүлэх зорилготой юм. Хуулийн төсөл хэрэгжсэнээр манай улсын генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг дэлхий нийт ашиглахын тулд бидэнд урьдчилан мэдэгдэж, харилцан үр ашиг хуваах болон шинэ хүнс, эм, гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг гаргах боломж бүрдэнэ. Нөгөөтэйгүүр генетик нөөцөөс гарах мөнгөн ба мөнгөн бус үр шим, ашгийг тухайн генетик нөөцийг хамгаалж, нөхөн сэргээж буй нутгийн иргэдэд хүртээснээр эдийн засгийн хөгжил болон иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой. Тиймээс энэхүү хууль нь манай улсад зайлшгүй байх шаардлагатай хэмээн үзэж эрдэмтэн, судлаачид сайшаан хүлээн авч байгаа юм. Хуралдаанаар Нагояагийн протоколын хэрэгжилтэд биологийн шинжлэх ухаан, биотехнологийн гүйцэтгэх үүрэг, хөгжлийн өнөөгийн байдал, Монгол орны хэмжээнд бичил биетэн, ургамал болон амьтны генетик нөөц ашиглалттай холбоотойгоор нэн тэргүүнд хийгдэх шаардлагатай судалгааны чиг хандлагыг тодорхойлох зэрэг асуудлаар хэлэлцэж, нэгдсэн санал, зөвлөмж боловсрууллаа.
2018-06-14

5

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26