ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАВЬСАН ХОРИГИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТАЛААР
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАВЬСАН ХОРИГИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТАЛААР
УИХ-аас 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр баталсан “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хэсэгчлэн хориг тавьсныг хүлээн авсан. Үүнтэй холбогдуулан уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль зүйн байнгын хорооноос боловсруулан УИХ-д өргөн барьсан билээ. Энэхүү “Өршөөлийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх товч мэдээллийг хүргэж байна. Үүнд: 1. Хуулийн 5 дугаар зүйл. Ялаас өршөөн хасах гэсэн зүйлийн 5.1-д a. Бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулах /эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл/ b. Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх / эрүүгийн хуулийн 147.2 дах хэсэг/ c. Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах / эрүүгийн хуулийн 148.4 дэхь хэсэг/ d. Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх / эрүүгийн хуулийн 150.3 дахь хэсэг / e. Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх /Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйл/ f. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах /Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл/, g. Хээл хахууль авах /Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл/ h Хууль бусаар хөрөнгөжих /Эрүүгийн хуулийн 270 1 дүгээр зүйл/ i. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах /Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйл/ зэрэг эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэн ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасахаар тус тус нэмэн оруулсан байна. 2. Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтаас дараах хэсгийг хасахаар төсөлд оруулжээ. a. Бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулах /эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл/ b. Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх / эрүүгийн хуулийн 147.2 дах хэсэг/ зэрэг зүйл гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг өршөөлд хамруулахаар өөрчлөн найруулж төсөлд тусгасан байна.
2015-10-28

11

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26