“ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ҮЕД ХУУЛЬ САХИУЛАХАД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ҮЕД ХУУЛЬ САХИУЛАХАД ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагууд хамтран нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэл хариуцсан удирдах албан тушаалтан, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор удирдах албан тушаалтнуудад “Жагсаал цуглааны үед хууль сахиулахад хүний эрхийг хангах нь” сэдэвт сургалтыг 2022 оны 09 дүгээр сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Уг сургалтад Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, харъяа газар, хэлтэс болон дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтэс, Дотоод хэргийн их сургууль, Хүний эрхийн үндэсний комиссын нийт 22 удирдах албан тушаалтан, алба хаагчид хамрагдаж байна. Тус сургалтыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын хүний эрхийн шинжээч, ноён Павел Хацук, Олон улсын цагдаагийн зөвлөх, ноён Гери Вайт нар явуулж байгаа юм.
2022-09-16

6

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26