ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Тус хуулиар төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих эрх зүйн үндсийг тогтоож, нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулсан. Хуулийн үйлчлэлд Монгол улсын 15-34 насны залуучууд хамаарна. Залуучуудын хөгжил гэдгийг хуулийн 4.1.2-д залуучуудад тулгарах асуудал, бэрхшээлийг даван туулах чадамж, залуучуудын бие бялдар, оюун санаа, сэтгэлгээ, ур чадвар, харилцаанд гарч байгаа ахиц өөрчлөлтийг ойлгохоор томьёолсон байна. Залуучуудын хөгжлийг дэмжих үйл ажиллагааг: – Хувь хүний хөгжил ; – Боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухаан ; – Эрүүл мэнд ; – Хөдөлмөр эрхлэлт ; – Аюулгүй амьдрах, хөгжих орчин гэсэн чиглэлээр зохион байгуулна. Дээрх чиглэл тус бүрээр залуучуудын хөгжлийг дэмжих үйл ажиллагааг хуульчилж өгсөн байна. Түүнчлэн эдгээр үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн захиргааны төв байгууллага, Төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын чиг үүргийг хуульчилсан байна. Хуулиар залуучуудын хөгжлийн Үндэсний болон салбар зөвлөлийг байгуулахаар зохицуулсан ба Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд орон нутагт залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тус тус тэргүүлнэ. Тус зөвлөл нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: – залуучуудын хөгжлийг дэмжих төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газарт болон холбогдох бусад байгууллагад зөвлөх, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, шаардлагатай арга хэмжээ авах; – залуучуудын хөгжлийг дэмжих, эрх ашгийг хамгаалах асуудлыг шийдвэрлэхэд залуучууд, залуучуудын иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагыг оролцуулах, гаргасан санаачилгыг дэмжих; – залуучуудын хөгжлийг дэмжих асуудлаар гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах; – залуучуудын хөгжлийн үндэсний болон орон нутгийн салбар зөвлөлийн дүрэмд заасан бусад үйл ажиллагаа. Залуучуудын хөгжлийг дэмжих үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дэргэдээ Залуучуудын хөгжлийг дэмжих сантай байна. Засгийн газар, бүх шатны Засаг дарга, хууль тогтоомжоор эрх олгосон бусад байгууллага, албан тушаалтан эрх хэмжээнийхээ хүрээнд залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина.
2017-12-15

23

Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01
Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолын хавсралтаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлаг …
2026-10-01
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. …
2026-10-01
Манай улс энэ өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчийн дутагдлыг БНХАУ, ОХУ-аас авна. …
2026-10-01
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2026 оны 08 дугаар сарын 20-н …
2026-10-01