ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАЛААРХ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАЛААРХ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА
2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Захиргааны ерөнхий хууль шинээр батлагдсан. Үүнтэй холбоотойгоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль шинэчлэн батлагдсан бөгөөд, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд захиргааны хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохицуулсан нэмэлт өөрчлөлт орсон байна. Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр (шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэр)-ийг хэргийн оролцогч, эрх залгамжлагч заавал биелүүлэх үүрэгтэй. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэ х бөгөөд з ахиргааны байгууллагын шийдвэрийг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу гүйцэтгэнэ. Дараах тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шүүгч захирамж гаргана. Үүнд: · Хэргийн оролцогч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан; · Ш үүгч шийдвэрийг даруй биелүүлэх шаардлагатай гэж үзсэн . Захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хэргийн оролцогчийн хүсэлтээр дараах шийдвэрүүдийг албадан гүйцэтгэнэ. · Х үчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр; · З ахиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж; · Х ялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол; · Ш үүхийн зардал тогтоосон шүүгчийн захирамж; · Шүүгчийн шийтгэвэр ; · Хуульд заасан бусад тохиолдол ; Захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд дараах тохиолдолд шүүхийн шийдвэрийг даруй гүйцэтгэнэ. · Төрийн албан хаагчийг ажил, албан тушаалд нь эгүүлэн томилсон ; · А жил, албан тушаалаас буруу халсан, эсхүл шилжүүлсэн үеийн олговор олгуулах тухай шийдвэр гаргасан; · З ахиргааны актыг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон; · Ш үүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаанаас хамаарч иргэн, хуулийн этгээдэд ноцтой хохирол учирахаар бол түүний хүсэлтээр; · Хуульд заасан бусад тохиолдолд Хэргийн оролцогч захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр захиргааны хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн шүүхэд гаргах бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн захиргааны хэргийн анхан шатны шүүх хяналт тавина. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь шүүхийн шийдвэр болон түүний үндсэн дээр олгогдох гүйцэтгэх хуудас байна. Шүүхийн г үйцэтгэх хуудаст дараах зүйлcийг тусгана . Үүнд: · Г үйцэтгэх хуудас олгосон шүүхийн нэр; · Г үйцэтгэх хуудас бичсэн шүүгчийн нэр, олгосон он, сар, өдөр; · Г үйцэтгэх хуудас олгож байгаа шийдвэрийн он, сар, өдөр, дугаар; · Ш ийдвэрийг гүйцэтгэвэл зохих этгээдийн нэр, хаяг, албан тушаал; · Ши йдвэрийг гүйцэтгэх арга, журам, хугацаа; · Ш ийдвэрээр эрх, хууль ёсны ашиг нь хамгаалагдсан этгээдийн нэр, хаяг. Гүйцэтгэх хуудсыг бичсэний дараа шүүгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл х хоногоор тогтоож, энэ тухай мэдэгдэл гарга ж мэдэгдлийг 3 хоногийн дотор шүүхийн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих этгээдэд хүргүүлнэ. Шүүхийн мэдэгдэлд заасан хугацаа дуусмагц шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэрийг холбогдох этгээд тогтоосон хугацаанд сайн дураар биелүүлээгүй бол гур ав хоногийн дотор албадлагын арга хэмжээ авахуулах хүсэлтийг шүүхэд хүргүүл нэ. Шүүхийн мэдэгдэлд албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэх хугацаа болон шүүхээс тогтоосон хугацааны дотор шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд авах албадлагын арга хэмжээ болон оногдуулах хариуцлагын талаар тусгана. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох бөгөөд шүүгч торгох шийтгэл оногдуулсан шүүхийн шийтгэвэр гарган шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлнэ. Торгох шийтгэл оногдуулсан шүүгчийн шийтгэвийг шийдвэр гүйцэтгэгч хүлээн авсан даруйд хэрэгжүүлнэ. Хэрэв хариуцагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхийн шийдвэрийг шүүхийн мэдэгдэлд заасан хугацаанд биелүүлээгүй нь тогтоогдвол шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг 14 хоног хүртэлх хугацаагаар сунгаж болохоор зохицуулсан байна. Дээрх хуулийн зохицуулалтыг 2016 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2016-04-21

7

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26