ЗЭЭЛИЙН ХҮҮНИЙ ХУВИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
ЗЭЭЛИЙН ХҮҮНИЙ ХУВИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ “Зээлийн хүүний хувийн дээд хэмжээг тогтоох тухай” хуулийн төсөл санаачилж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна. Хуулийн гол зорилго нь банк болон банк бус санхүүгийн байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд олгох зээлийн хүүний хувийн зохистой дээд хэмжээг тогтоох, Төв банк бодлогын хүүг, арилжааны банк зээлийн хүүний хувь хэмжээг хуулиар тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тогтоох, хуулиар тогтоосон зээлийн хүүний хувийн дээд хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих зэрэг юм. Энэхүү хуулийн төсөлд зааснаар банкнаас иргэн, хуулийн этгээдэд олгох зээлийн хүүний дээд хэмжээ нь жилийн 18 хүртэл хувь, банк бус санхүүгийн байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд олгох зээлийн хүүний дээд хэмжээ нь жилийн 35 хувь хүртэл байхаар хуульчлах юм байна. Энэхүү хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, хуулийн төсөлд санал өгөхийг хүсвэл Улсын Их Хурлын www.parliament.mn вэбсайтад хандах боломжтой.
2017-12-04

5

Улсын Их Хурал 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны улсын төсөв болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даат …
2026-11-23
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.11.17)-ийн хуралдаан 10.36 цагт 60.0 хувийн ирцтэй эхэллээ. Улсын Их Хур …
2026-11-23
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, С.Одонтуяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас 20 …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаан 13.53 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асууд …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06