ИМПОРТЫН ЗАРИМ БАРААНЫ ХУВЬ ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛСЭН ТУХАЙ
ИМПОРТЫН ЗАРИМ БАРААНЫ ХУВЬ ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛСЭН ТУХАЙ
2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 185 дугаар тогтоол батлагдсан. 2016 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөх уг тогтоолын дагуу хавсралтаар оруулсан 28 нэр төрлийн барааны гаалийн албан татварын хувь хэмжээг 5-20 хувиар нэмэгдүүлсэн байна. Түүнд сүү, сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, төмс хүнсний ногооны зарим нэр төрөл, барилгын материал тоосго, бетон хийц, бүтээц, блок, мөн түүнчлэн худалдааны зар сурталчилгааны бараа, хуанли, албан газрын болон гал тогооны унтлагын өрөөний модон тавилга гэх мэт дотоодын зах зээлээс ард иргэдийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой бараа, бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг нэмсэн. Энэ нь Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдаж, жижиг дунд үйлдвэрлэлийг эрхэлдэг аж ахуй нэгж, иргэдийг нэмэгдүүлэх зорилготой байна.
2016-04-28

7

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26