“Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орох тухай хуулийн төсөл өргөн барилаа
“Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орох тухай хуулийн төсөл өргөн барилаа
Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Хэлэлцээрт нэгдэн орох тухай хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр” нь 1980 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд 32 улс нэгдэн орсон байна. Хэлэлцээрийн гол зорилго нь “цэргийн зориулалтаас бусад иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон холбогдох тоног төхөөрөмжийн худалдаанд үүсэж байгаа бэрхшээлийг арилгах, хэлэлцээрийн хавсралтад тусгагдсан тоног төхөөрөмж, эд ангийг гаалийн татвараас чөлөөлөх” зохицуулалттай юм. Монгол Улсын иргэний нисэхийн салбарт 2018 оны тавдугаар сарын байдлаар зорчигч тээврийн 18, хөдөө аж ахуй, сургалт, ачаа тээврийн 13 агаарын хөлөг ашиглагдаж байна. Энэхүү хэлэлцээрт нэгдсэн орсноор: -Агаарын хөлөг, түүний сэлбэг, тоног төхөөрөмжийн худалдаанд учирдаг саад бэрхшээлийг багасгаж, хялбаршуулах, улмаар арилжааны агаарын тээврийн салбараас гадна хөдөө аж ахуй, түргэн тусламж, хувийн хэрэгцээний зэрэг ерөнхий зориулалтын агаарын тээврийн салбарын хөгжилд дэмжлэг болох; -Зорчигч тээврээс гадна цэргийн зориулалтаас бусад бүх төрлийн иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр, түүний эд анги, иргэний агаарын хөлгийн бүрэлдэхүүн хэсэг болох эд ангиуд, газар дээрх нислэгийн бүх төрлийн дадлагын төхөөрөмж татвараас чөлөөлөгдөх боломжтой болсноор иргэний нисэхийн салбарт агаарын хөлөг авч ашиглах татварын таатай нөхцөл бүрдэх; -Агаарын хөлгийн засвар үйлчилгээ хийх экспортын үйлчилгээ Монгол Улсад өргөжин хөгжих зэрэг давуу талууд бий болох ажээ. Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс http://www.parliament.mn/n/j7ky 2018.09.06
2018-09-13

4

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26