ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ӨМЧИЛЖ БАЙГАА НИЙСЛЭЛ ДЭХ ХОЁР ОРОН СУУЦЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ӨМЧИЛЖ БАЙГАА НИЙСЛЭЛ ДЭХ ХОЁР ОРОН СУУЦЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “ Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ” хуулиар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг “ иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, суман дахь орон сууц, нийслэл дэх хоёр орон сууц ” гэж өөрчилсөн. Үүний дагуу Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №292 дугаар тушаалаар батлагдсан “ Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журам ”-д 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “ Журамд нэмэлт оруулах тухай ” А/234 дугаар тушаалаар нэмэлт орсон. Тус нэмэлтэд “ Иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа нийслэл дэх хоёр орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө. Хэрэв албан татвар төлөгч нь гурав ба түүнээс дээш орон сууц өмчилж байгаа тохиолдолд албан татвараас чөлөөлүүлэх хүсэлтээ жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн хугацаанд харьяа татварын албанд гаргана ” гэж заасан байна. Хэрэв дээрх хугацаанд хүсэлтээ гаргаагүй тохиолдолд татварын алба бүртгэх эрх бүхий байгууллагын мэдээлэлд үндэслэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1-д заасны дагуу улсын бүртгэлд эхэнд бүртгүүлсэн хоёр орон сууцыг албан татвараас чөлөөлнө. Харин хоёр ба түүнээс дээш өмчлөгчтэй үл хөдлөх эд хөрөнгөд ногдох албан татварыг хувь тэнцүүлэн тооцож, өмчлөгч тус бүрд чөлөөлөлтийг хэсэгчлэн эдлүүлэхээр тус тус зохицуулжээ.
2023-01-19
12
ИРГЭДИЙНХЭЭ ОРЛОГЫГ ХАМГААЛЖ, АМЬЖИРГААГ ДЭМЖСЭН ТӨСВИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛ БАТАЛЛАА
Улсын Их Хурал 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны улсын төсөв болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даат …
2026-11-23
ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН БОЛОВСРУУЛСАН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.11.17)-ийн хуралдаан 10.36 цагт 60.0 хувийн ирцтэй эхэллээ. Улсын Их Хур …
2026-11-23
ХҮНИЙ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХИЙГ БАТАЛГААЖУУЛАХАД ЧИГЛЭСЭН СААДГҮЙ ОРЧИН, ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, С.Одонтуяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас 20 …
2026-11-19
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаан 13.53 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асууд …
2026-11-19
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭВ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06