МАЛ АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
МАЛ АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 12 сарын 08-ны өдөр “Мал амьтны эрүүл мэндийн тухай” хууль батлагдсан байна. Тус хууль нь 7 бүлэг 36 зүйлтэй бөгөөд уг хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжихтэй холбоотой харилцааг зохицуулжээ. Энэ хуулийн үйлчлэх хүрээг Мал амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, өвчингүй, тайван улс, бүс, нутаг, хот айл, аж ахуйн нэгжийг тогтоон баталгаажуулах үйл ажиллагаа, мал амьтны гаралтай хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэврийн үзлэг, лабораторийн шинжилгээ, мал эмнэлэг, хорио цээр, хязгаарлалтын хяналт, шалгалттай холбогдох харилцаанд; Зэрлэг амьтнаас мал тэжээвэр амьтанд дамжин халдварладаг халдварт өвчнийг тандах арга хэмжээнд; Мал амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, мал, амьтны тэжээлийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулахаар хуульчилсан байна. Мөн хуульд хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар зохицуулж өгсөн бөгөөд энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр, хүн хуулийн этгээдэд Эрүүгийн хууль эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр заасан байна. Энэ хуулийг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2018-01-22

6

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26