МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНД ЯМАР АСУУДЛААР ХАНДАХ БОЛОМЖТОЙ ВЭ?
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНД ЯМАР АСУУДЛААР ХАНДАХ БОЛОМЖТОЙ ВЭ?
Монголын хуульчдын холбоо нь хуульчийн мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох хуульчдын эрх ашгийг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм. Энэхүү зорилгыг хэрэгжүүлснээр иргэн та, мэдлэг, ур чадвартай, хариуцлага, ёс зүйтэй хуульчаар хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх, хууль зүйн туслалцаа авах боломж бүрдэнэ. Та хуульчдын холбоонд дараах асуудлуудаар хандан шийдвэрлүүлэх боломжтой. • Хуульчдын нэгдсэн бүртгэлтэй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа хуульчийн талаар мэдээлэл авах; • Өмгөөлөгч, өмгөөллийн нөхөрлөлийн талаарх мэдээлэл авах; • төлбөрийн чадваргүй, бага орлоготой, эмзэг бүлгийн иргэд хууль зүйн туслалцаа хүсэх; • Хуульчийн талаарх гомдол, мэдээлэл гаргах; • Хуульчийн мэргэжлийн шалгалтанд орох; • Хэрэв та мэргэжлийн шалгалтанд тэнцсэн бол хуульчдын холбоонд гишүүнээр элсэх; Хуульчдын талаар хуульчдын нэгдсэн бүртгэлд хэзээ бүртгэгдсэн, мэргэжлийн ямар чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг талаарх мэдээллийг хуульчдын холбооноос авах боломжтой. Эх сурвалж: https://www.mglbar.mn/content/41 Монголын хуульчдын холбоо нь хуульчийн мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох хуульчдын эрх ашгийг хамгаалах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой нийтийн эрх зүйн хуулийн этгээд юм. Энэхүү зорилгыг хэрэгжүүлснээр иргэн та, мэдлэг, ур чадвартай, хариуцлага, ёс зүйтэй хуульчаар хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх, хууль зүйн туслалцаа авах боломж бүрдэнэ. Та хуульчдын холбоонд дараах асуудлуудаар хандан шийдвэрлүүлэх боломжтой. • Хуульчдын нэгдсэн бүртгэлтэй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа хуульчийн талаар мэдээлэл авах; • Өмгөөлөгч, өмгөөллийн нөхөрлөлийн талаарх мэдээлэл авах; • төлбөрийн чадваргүй, бага орлоготой, эмзэг бүлгийн иргэд хууль зүйн туслалцаа хүсэх; • Хуульчийн талаарх гомдол, мэдээлэл гаргах; • Хуульчийн мэргэжлийн шалгалтанд орох; • Хэрэв та мэргэжлийн шалгалтанд тэнцсэн бол хуульчдын холбоонд гишүүнээр элсэх; Хуульчдын талаар хуульчдын нэгдсэн бүртгэлд хэзээ бүртгэгдсэн, мэргэжлийн ямар чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг талаарх мэдээллийг хуульчдын холбооноос авах боломжтой.
2020-07-28

12

Улсын Их Хурал 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны улсын төсөв болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даат …
2026-11-23
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.11.17)-ийн хуралдаан 10.36 цагт 60.0 хувийн ирцтэй эхэллээ. Улсын Их Хур …
2026-11-23
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, С.Одонтуяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас 20 …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаан 13.53 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асууд …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06