МОНГОЛ, СЛОВЕНИЙН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАРИМТ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА /2024.08.20/
МОНГОЛ, СЛОВЕНИЙН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАРИМТ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА /2024.08.20/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 8 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааны дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. • “Монгол, Словенийн хамтарсан тунхаглал” • “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яам, Бүгд Найрамдах Словени Улсын эдийн засаг, аялал жуулчлал, спортын яам хоорондын санамж бичиг” • “Ойн салбарт хамтран ажиллах тухай ойн газар болон урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын ойн алба, ойн хүрээлэн хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” • “Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон Словенийн худалдаа аж үйлдвэрийн танхим хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” Мөн түүнчлэн “Агаарын харилцааны тухай засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах асуудлаарх эрмэлзлийн захидал”-аар талууд ойрын хугацаанд Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж, хэрэгжүүлж эхлэхээр тохиролцлоо.
2024-09-02

13

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, С.Одонтуяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас 20 …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаан 13.53 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асууд …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05