ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ
ТӨЛӨӨЛӨЛ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУДАЛГАА
ХУУЛЬЧИД
МЭДЛЭГИЙН САН
ТАНИЛЦУУЛГА
МЭДЭЭЛЭЛ
БҮТЭЭЛ
ХОЛБОО БАРИХ
Search this site
EN
НҮҮР ХУУДАС
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСЫН БААТАР, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН БОЛОН ГАВЬЯАТ ЦОЛТОН АХМАД НАСТАНД ТӨРӨӨС ОЛГОХ НЭМЭГДЛИЙН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН БААТАР, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН БОЛОН ГАВЬЯАТ ЦОЛТОН АХМАД НАСТАНД ТӨРӨӨС ОЛГОХ НЭМЭГДЛИЙН ТУХАЙ
Монгол улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хууль нь 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн байна. “Төрөөс олгох нэмэгдэл” гэж энэ хуульд заасан болзлыг хангасан Монгол улсын иргэнд нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжээс гадна төрөөс сар бүр олгох мөнгөн хөрөнгийг ойлгоно. Нэмэгдэл авах эрх яаж үүсэх вэ? Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд зааснаар 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш насны эмэгтэй Монгол улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цол хүртсэн ахмад настан төрөөс олгох нэмэгдэл авах эрхтэй. Төрөөс олгох нэмэгдлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өсөлттэй уялдуулан Улсын Их Хурал нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоож болно. Нэмэгдэл авахыг хүсэгч нь дараах баримт бичиг бүрдүүлнэ: нэмэгдэл авахыг хүссэн өргөдөл; иргэний үнэмлэх; Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолны үнэмлэх. Нэмэгдлийг ахмад настанд өргөдөл гаргасан өдрөөс эхлэн олгоно. Мөн нэмэгдлийг тухайн ахмад настны хүсэлтээр улирлын болон жилийн эцэст олгож болно. Нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага ахмад настны хүсэлтээр нэмэгдлийг өөрийнх нь хадгаламжийн дансанд шилжүүлж болно. Нэмэгдлийг зогсоох, нөхөн төлүүлэх: Нэмэгдэл авдаг ахмад настан нас барвал нэмэгдлийг нас барсны дараагийн сар дуустал олгоно. Харин хуурамч бичиг баримт бүрдүүлж нэмэгдэл авсан нь тогтоогдвол түүний олголтыг зогсоож, олгогдсон нэмэгдлийг нөхөн төлүүлнэ. Дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага, сумын нийгмийн ажилтны буруугаас илүү олгогдсон нэмэгдлийг буцаан суутгахгүй бөгөөд хохирлыг шүүхийн журмаар буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ. Монгол улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтой ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэм буруутай этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
2016-03-31
35
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭНД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНААР ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСЛОО
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ЫН ТӨРИЙН ДЕПАРТМЕНТ МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧНЫ МЭДЭГДЛИЙГ НИЙТЭЛЖЭЭ
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БАРАА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ГААЛИЙН ХЯНАЛТ ТАВИХ НИЙТЛЭГ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26