Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулган 09 дүгээр сарын 15-ны Төрийн ордны “Их Хуралдай” танхимд эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Нийслэлийн Засаг дарга, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцов.
Чуулганы эхний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулах болохыг мэдээллээ.
Эх сурвалж: https://www.parliament.mn/nn/78066/
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Гранд оффис төв, 2-р давхар