“МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ”” УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ”
“МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2024 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ”” УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ”
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд Ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 16 санал дээр гишүүд 12 санал нэмж гаргасан тухай Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр мэдээлж, нийт 28 зарчмын зөрүүтэй санал, мөн дэмжигдээгүй болон найруулгын шинжтэй тус бүр нэг санал гарсныг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн талаар танилцуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт 30 саналыг нэг бүрчлэн хэлэлцэж, 26 саналаар санал хураан, дөрвөн саналыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн байна. Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гүйцээн боловсруулахаар буцаагдсан зарчмын зөрүүтэй дөрвөн саналаар санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тэдгээр саналыг дэмжсэн тул “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2023-05-31

5

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26