МОНГОЛ УЛС ТӨВ АЗИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГУРВАЛСАН ХЯМРАЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
МОНГОЛ УЛС ТӨВ АЗИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГУРВАЛСАН ХЯМРАЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулагдсан сайд нарын дээд хэмжээний хэлэлцүүлэгт оролцож, Төв Азийн бүс нутагт тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, орчны бохирдол гэсэн гурвалсан хямралын талаар байр сууриа илэрхийллээ. Энэхүү хэлэлцүүлэгт Узбекистан, Казахстан, Киргизстан, Тажикистан, Түркменистан болон Монгол Улсын байгаль орчны асуудал хариуцсан сайд нар оролцож, бүс нутгийн нийтлэг тулгамдсан байгаль орчны асуудлуудад анхаарал хандуулан, сайн туршлага, хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг харилцан хуваалцсан юм. Тухайлбал, бүс нутгийн зарим улс хуурай бүсэд тохирсон жимс жимсгэний аж ахуй, тэсвэртэй мод, бут тариалах, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мэргэжилтэн бэлтгэх зэргээр эерэг үр дүнд хүрсэн туршлагуудаа танилцуулсан байна. Монгол Улсын зүгээс: • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хувийн хэвшлийг татан оролцуулж буй жишиг; • Байгаль хамгаалах итгэлцлийн санг байгуулж, байнгын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлсэн нь; • Хөв цөөрөм байгуулах, ховордсон ан амьтдыг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодит арга хэмжээнүүдийг танилцуулжээ. Хэлэлцүүлгийн үеэр оролцогч орнууд бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, судалгаа, төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, мөн Узбекистаны Ногоон Их Сургуульд боловсон хүчин бэлтгэх чиглэлд харилцан санал солилцсон байна.
2025-04-14

11

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, С.Одонтуяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас 20 …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаан 13.53 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асууд …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран боловсруулж, хууль санаачлагчид уламжлаад буй Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн т …
2026-11-06
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд …
2026-11-05