МОНГОЛ УЛС ЮНЕСКО-ГИЙН “НИЙГМИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН УДИРДЛАГА” ХӨТӨЛБӨРИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ЗӨВЛӨЛИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЖЭЭ
МОНГОЛ УЛС ЮНЕСКО-ГИЙН “НИЙГМИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН УДИРДЛАГА” ХӨТӨЛБӨРИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ЗӨВЛӨЛИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЖЭЭ
НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 40 дүгээр чуулган энэ оны 11 дүгээр сарын сүүлчээр БНФУ-ын Парис хотноо хуралдав. Чуулганы үеэр ЮНЕСКО-гийн “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн сонгууль явагдсан бөгөөд Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутгийн бүлэгт нэр дэвшиж Бангладеш, Тайланд улсуудын хамтаар гишүүнээр сонгогдсон байна. Дараа нь ЮНЕСКО-гийн “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн гишүүдээс уг зөвлөлийн Ерөнхийлөгч болон дөрвөн Дэд ерөнхийлөгчийг сонгох ээлжит бус хуралдаан болж, Монгол Улс Дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ. Засгийн газар хоорондын зөвлөл нь ЮНЕСКО-гийн 35 гишүүн улсаас бүрддэг. Гишүүдийг ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын чуулганаар сонгож, 4 жилийн хугацаатайгаар томилж ажиллуулдаг. Зөвлөлийн гишүүд нь “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилтийг удирдан чиглүүлэх, хөтөлбөрийн үйл ажиллагааг үндэсний түвшинд хэрэгжүүлэхэд гишүүн улсуудад дэмжлэг үзүүлэх, хөтөлбөрийн үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааг тодорхойлох зэрэг үүргүүдийг хүлээдэг. Монгол Улсын хувьд уг хөтөлбөрийн хүрээнд 1996-1998, 2001, 2006-2007, 2015, 2017 онуудад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байсан ба 2019 онд Улсын Их Хурлын Тамгын газар, Шинжлэх ухааны академи болон ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм. Дашрамд дурдахад ЮНЕСКО-гийн “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн Монголын үндэсний хороо 2019 оны 10 дугаар сард байгуулагдан ажиллаж байна. ЮНЕСКО-гийн “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн сонгуульд УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх, Монголын үндэсний хорооны дарга, доктор, профессор Д.Бадарч Монгол Улсыг төлөөлөн оролцжээ.
2019-12-11

4

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26