НИЙГМИЙН ДААТГАЛЫН АРХИВ БҮРЭН ЦАХИМЖИНА
НИЙГМИЙН ДААТГАЛЫН АРХИВ БҮРЭН ЦАХИМЖИНА
Нийгмийн даатгалын тухай хууль 1995 онд хүчин төгөлдөр болсноос хойш ажил олгогчид шимтгэл төлсөн тухай тайлангаа нийгмийн даатгалын байгууллагад цаасан хэлбэрээр гаргаж өгч эхэлсэн. Гэвч тус тайланг 2006 оноос эхлэн нийгмийн даатгалын байгууллагын мэдээллийн санд байршуулж эхэлсэн тул 1995-2005 онуудын хоорондох ажил олгогч болон даатгуулагчийн мэдээлэл программд бүрэн ороогүй байсан юм. Үүнээс үүдэн даатгуулагч тухайн жилүүдэд шимтгэл төлж, ажилласан мэдээллээ архиваас шүүлгэхэд хугацаа зарцуулж, хүндрэл учирдаг байсан бол нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн хүрээнд эдгээр цаасан суурьтай баримт бичгийг дижитал бүртгэлд бүрэн шилжүүлэхээр боллоо. Одоогийн байдлаар Сонгинохайрхан, Багахангай, Налайх дүүргүүдийн Нийгмийн даатгалын хэлтийн архивыг бүрэн цахимжуулсан ба цаашид 21 аймаг 9 дүүргийн буюу нийт салбарын хэмжээний баримт бичгийг дижитал бүртгэлд шилжүүлнэ. Ингэснээр даатгуулагч архивын баримтаа чирэгдэлгүй шуурхай авах боломж бүрдэхээс гадна өөрийн шимтгэл төлж ажилласан жил, цалин орлогын мэдээлэлдээ тулгуурлан тэтгэврийн тооцооллоо хийх нөхцөл бүрдэх юм. Дашрамд дурдахад тэтгэвэр, тэтгэмжээ тогтоолгохын тулд өмнө нь иргэд аймаг, дүүргийн хэлтэс хооронд архивын материалаа өөрсдөө хөөцөлдөн бүрдүүлдэг байсныг шинэчилж, хэлтэс хоорондоо даатгуулагчийн өмнөөс мэдээлэл солилцдог болсон ба архивын баримт ийнхүү бүрэн цахимжвал энэ ажил улам хялбарших юм.
2019-09-06

8

Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01
Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолын хавсралтаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлаг …
2026-10-01
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. …
2026-10-01
Манай улс энэ өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчийн дутагдлыг БНХАУ, ОХУ-аас авна. …
2026-10-01
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2026 оны 08 дугаар сарын 20-н …
2026-10-01