НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ, САНАЛ АВАХ УУЛЗАЛТ БОЛЛОО
НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ, САНАЛ АВАХ УУЛЗАЛТ БОЛЛОО
Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Үйлдвэрчний эвлэлийн салбар холбоодод танилцуулах, санал авах уулзалт, хэлэлцүүлгийг Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгууллаа. Үйлдвэрчний эвлэлийн салбар хороодын гишүүдээс Хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэврийг хөнгөлөлтэй тогтоох хуулийн заалтын үйлчлэх хугацааг тогтоохгүй байх, боловсролын салбарт ажиллаж буй багш, ялангуяа цэцэрлэгийн багш нарт тухайн хүн өөрөө хүсвэл 50-55 настайд нь тэтгэвэрт гардаг байх эрхийг нээж өгөх, тэтгэврийн насыг нэмэгдүүлэхгүй байх, улирлын чанартай ажил эрхэлдэг ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй байх болон тэтгэвэр өвлөх эрхийн талаар зэрэг өргөн хүрээнд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ санал бодлоо илэрхийлсэн байна. Цаашид Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах, санал авах уулзалтыг сайн дурын шимтгэл төлөгч, ажил олгогч зэрэг бүлгүүдтэй зохион байгуулахаар төлөвлөжээ. Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
2023-02-09

7

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26