НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛӨӨС ОРШУУЛГЫН ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЖЭЭ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛӨӨС ОРШУУЛГЫН ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЖЭЭ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчилэн, Оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчилсэн тогтоох тухай 04 дүгээр тогтоолыг гаргажээ. Уг тогтоол нь 2023 оны 01 дүгээр 01-ний өдрөөс эхлэн үйлчлэх юм байна. Оршуулгын тэтгэмжийн хэмжээг дараах байдлаар шинэчилэн тогтоосон байна. Үүнд: -нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 2 сая /2,000,000/ төгрөг; -амьгүй донор болж эс, эд эрхтэнээ бусдад шилжүүлсэн хүний /даатгуулагчийн/ ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 3 сая 500 мянган /3,500,000/ төгрөг. Оршуулгын тэтгэмжийн хэмжээг өмнө нь 2002 онд Засгийн газрын шийдвэрээр 148,500 төгрөг, 2009 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 300,000 төгрөг, 2013 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 620,000 төгрөг, 2016 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 1,000,000 төгрөгөөр тогтоож байжээ.
2022-08-03

12

Улсын Их Хурал 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны улсын төсөв болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даат …
2026-11-23
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.11.17)-ийн хуралдаан 10.36 цагт 60.0 хувийн ирцтэй эхэллээ. Улсын Их Хур …
2026-11-23
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, С.Одонтуяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас 20 …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаан 13.53 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асууд …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06