НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДӨХӨӨР ТОГТООСОН ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН АКТЫН ТУХАЙ
НИЙТЭЭР ДАГАЖ МӨРДӨХӨӨР ТОГТООСОН ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН АКТЫН ТУХАЙ
Энэ удаагийн мэдээгээр дүрэм, журам, аргачлал, норм зэрэг захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг хэрхэн баталдаг тухай болон 2016 оны 02 дугаар сарын байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй актуудын тухай товч танилцуулъя. Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон этгээдийн заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй, гадагш чиглэсэн шийдвэрийг хэлдэг. Аливаа хууль тодорхой чиглэлийн харилцааг зохицуулдаг боловч тусгайлсан нэг асуудлыг зохицуулах нарийн ажиллагаа, журам, аргачлалыг тэр бүрчлэн тодорхойлох боломжгүй байдаг. Хэрэв ийнхүү хуульд бүх ажиллагаа, аргачлал зэргийг тусгахаар бол тухайн үеийн нөхцөл байдал өөрчлөгдөх тутамд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болно гэсэн үг юм. Иймээс эрх бүхий байгууллага нь хуулийн зарчимд нийцсэн байдлаар тодорхой асуудлыг гадагш чиглэсэн шийдвэр гаргах замаар уян хатан байдлаар зохицуулалт хийдэг. Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг эрх бүхий этгээд нь зөвхөн хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд гаргадаг. Өөрөөр хэлбэл хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар гаргасан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг шийдвэрийг хүчин төгөлдөр дагаж мөрдөхгүй. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-д заасны дагуу тухайн шийдвэрийг гаргах эрх бүхий этгээд нь тус журамд заасан шаардлагыг хангаж, Хууль зүйн яаманд хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлдэг. Ийнхүү бүртгэгдсэн шийдвэрийг “Хууль зүйн мэдээлэл” сэтгүүлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ. Энэ шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэж тухайн шийдвэрийг биелүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хариуцлага хүлээлгэдэггүй. Өнөөдрийн байдлаар: Сайд нарын захиргааны хэм хэмжээ тогтоосон 757 шийдвэр; Засгийн газрын агентлагийн дарга нарын 147 шийдвэр; Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын 93 шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Эдгээр шийдвэрийн жагсаалтыг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Хууль зүйн мэдээлэл” эмхтгэлийн 4 дүгээр дугаараас харах боломжтой.
2016-02-19

17

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26