НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ЧУУЛГАНААС ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
НУТГИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ЧУУЛГАНААС ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
“Нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн шинэчлэл” чуулган ы хуралдаанаар нийт 9 илтгэл хэлэл цүүллээ. Хурлын т өлөөлөгчдийн хувьд хуулийн төслөөс хот тосгоны асуудлыг хасах, бүх шатны Засаг дарга нарт тавигдах шаардлагыг Төрийн албан шинэ хуультай нийцүүлэх, ялангуяа сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн боловсролд шалгуур тавьж, төрийн үйлчилгээний албанд ажиллагсдаас төлөөллийг оролцуулдаг болох, хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдвал 2024 оноос хэрэгжихээр заасан хугацааг наашлуулах саналуудыг гаргаж байлаа. Мөн аймаг бүрт хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийх, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын тоотой уялдуулах, бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд намаас нэр дэвшүүлдгийг өөрчилж, намууд мөрийн хөтөлбөрөө танилцуулдаг байх гэсэн саналуудыг гарга сан . Чуулганы төлөөлөгчдөөс гаргасан зарчмын саналуудыг тусган 16 зүйлтэй зөвлөмжийг баталж, Улсын Их Хурлын Ажлын хэсэгт хүлээлгэн өгөхөөр тогтсон байна . Уг зөвлөмжид Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь нутгийн удирдлагын тогтолцоог шинэчлэн тогтоож, үндсэн хуульчилагдсан органик хуулийн хувьд тогтвортой мөрдөгдөх, удаан настай тулгуур хууль байх, салбарын хуулийг дагаж өөрчлөгдөх бус харин салбарын хууль нь энэ хуульд нийцэж гарах, өөрчлөгддөг байх зарчмыг хадгалах, орон нутагт иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ шуурхай, чанартай, тогтвортой, тасралтгүй байх харилцааг төлөвшүүлэхэд төрийн чиг үүргийг шат шатандаа давхардалгүй, оновчтой, ялгавартай байх чиглэлийг тогтоохоор тусгажээ. Мөн орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх энэхүү төрийн нийгмийн суурь үйлчилгээг үзүүлэхэд төсөв, санхүүгийн асуудлыг хамтад нь шийдвэрлэж, эдийн засгийн бие даасан байдлыг хангах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид тодорхой чиг үүргийг хуулиар хүлээлгэх бол шаардлагатай төсөв, санхүүжилтийг хамтад нь шийддэг байх, хэрэв санхүүгийн асуудал нь шийдэгдээгүй бол тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг үүсэхгүй байхад анхаарах, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг улс төрөөс ангид байх зарчмыг тогтоох, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшигчийг томилогдох хүнд сумын Засаг даргад тавьдаг шалгуурыг нэгэн адил тогтоох, аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг албан тушаалаас чөлөөлөх, огцруулах асуудлыг хэрхэн шийдвэрлэх зохицуулалтыг хуульд тусгах, ажлын албатай байх тухай зохицуулалтыг хийх зэрэг асуудлуудыг тусгасан байна .
2019-01-16

9

Улсын Их Хурал 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны улсын төсөв болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даат …
2026-11-23
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.11.17)-ийн хуралдаан 10.36 цагт 60.0 хувийн ирцтэй эхэллээ. Улсын Их Хур …
2026-11-23
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, С.Одонтуяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас 20 …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаан 13.53 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асууд …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06