НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙГААС “АРДЧИЛЛЫН БОЛОВСРОЛЫН ТУХАЙ” ТОГТООЛ БАТЛАГДЛАА
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙГААС “АРДЧИЛЛЫН БОЛОВСРОЛЫН ТУХАЙ” ТОГТООЛ БАТЛАГДЛАА
Монгол Улсын санаачилсан “Ардчиллын боловсролын тухай” тогтоолын төслийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Бүгд хуралдаанаар хэлэлцэж, нийтийн зөвшилцлөөр баталсан байна. Энх тайван, хүний эрхийг хангах, тогтвортой хөгжилд хүрэхэд ардчилал, боловсролын уялдаа холбоо нэн чухал үүрэгтэй болохыг нотолсон энэхүү тогтоолыг Монгол Улс 2012 оноос санаачлан НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хоёр жил тутам батлуулж ирсэн. Бүх бүс нутгийн төлөөлөл бүхий 84 улс ардчиллын боловсролын чухлыг нотлон илэрхийлж, уг тогтоолыг дэмжиж, хамтран зохиогчоор орсон байна. Уг тогтоол нь 2022 оны 9 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр болсон “Хувьсаж буй боловсрол” Дээд түвшний уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх асуудлыг тусгасан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2 дахь тогтоол юм. Tогтоолын мөрөөр ардчиллын боловсролын асуудлаар тусгайлан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тайланг гаргаж, Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд танилцуулахаар болсон.
2023-01-26

6

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26