Орон сууцны хороолол дунд барилга барихад оршин суугч, өмчлөгчдөөс санал авах тухай
Орон сууцны хороолол дунд барилга барихад оршин суугч, өмчлөгчдөөс санал авах тухай
Орон сууцны хороолол дунд барилга барихад оршин суугч, өмчлөгчдөөс санал авах тухай Сүүлийн үед барилгын компани болон тухайн баригдаж буй барилгын ойр орчмын орон сууцны оршин суугчдын хооронд багагүй маргаан өрнөж, улмаар зарим нь шүүхээр шийдвэрлүүлэх хэмжээний асуудал болон хувирдаг билээ. Тиймээс энэхүү асуудалтай холбогдуулан орон сууцны хорооллын дунд баригдахаар төлөвлөгдөж буй барилгад ямар оршин суугч, өмчлөгчид санал өгөх эрхтэй эсэх талаар мэдээллийг бэлтгэн нийтэлж байна. Энэхүү харилцааг НИТХ-ын 2014 оны 5/14 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журам”-аар илүү нарийвчлан зохицуулж байна. Уг журмын 4.3.1-д орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд нэгж талбарын хил хязгаарыг тогтоосон эргэлтийн цэгүүдээс дор дурьдсан зайд байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс санал авч болно гэж заажээ. – 2-4 давхар барилгад 15 метр, – 5 давхар барилгад 21 метр, – 9 давхар барилгад 30 метр, – 12 давхар барилгад 40 метр, – 16 давхар барилгад 45 метр. Ийнхүү дээрх санал өгвөл зохих иргэдийн 70 хувийн саналыг үндэслэж асуудлыг шийдвэрлэнэ.
2016-05-19

10

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26