“ОЮУ ТОЛГОЙ ОРДООС МОНГОЛ УЛСЫН ХҮРТЭХ ҮР АШГИЙГ ХАНГУУЛАХ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИВ
“ОЮУ ТОЛГОЙ ОРДООС МОНГОЛ УЛСЫН ХҮРТЭХ ҮР АШГИЙГ ХАНГУУЛАХ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИВ
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2021.12.22-ны өдөр “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Өргөн баригдсан Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газраас Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулахад дараах зохицуулалтыг тусгажээ. Үүнд: – Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх; – 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах; – Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах; – Оюу толгой төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх; – Оюу толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах; – Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож, дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх.
2021-12-24

9

Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01
Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолын хавсралтаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлаг …
2026-10-01
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. …
2026-10-01
Манай улс энэ өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчийн дутагдлыг БНХАУ, ОХУ-аас авна. …
2026-10-01
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2026 оны 08 дугаар сарын 20-н …
2026-10-01