СОНГУУЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ
СОНГУУЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ
Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд (2025.02.05)-ны өдөр сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилт хүний эрхийн зөрчил үүсгэж буй эсэх талаарх уулзалтыг зохион байгууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт хангагдаж буй эсэх талаарх энэхүү уулзалтад Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар, Сангийн яам, Татварын ерөнхий газрын удирдлага, албан тушаалтнууд оролцсон юм. Энэ хүрээнд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны сонгуулийн үеэрх хууль тогтоомжийн хэрэгжилт, аудитаар илэрсэн зөрчлүүд, тэдгээрийг шийдвэрлэсэн талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн танилцуулсан мэдээлэл, Хүний эрхийн дэд хороонд ирүүлсэн иргэдийн гомдол мэдээлэлтэй холбогдуулан С.Эрдэнэболд дарга Сангийн яам, Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудаас тодруулга, тайлбар авсан юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаарх саналаа албан бичгээр ирүүлэх хугацаатай үүргийг уулзалтад оролцож буй байгууллагуудын төлөөлөлд өгөв. Холбогдох төрийн байгууллагаас ирүүлсэн мэдээллийг нэгтгэн, боловсруулж холбогдох дүн шинжилгээ хийж, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо болон Хууль зүйн байнгын хороо, шаардлагатай бол бусад Байнгын хороодод танилцуулах тайлан мэдээллийг боловсруулах юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025-02-28

12

Улсын Их Хурал 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны улсын төсөв болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даат …
2026-11-23
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.11.17)-ийн хуралдаан 10.36 цагт 60.0 хувийн ирцтэй эхэллээ. Улсын Их Хур …
2026-11-23
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, С.Одонтуяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас 20 …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаан 13.53 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асууд …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06