СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХАД ИДЭВХ, САНААЧИЛГАТАЙ ОРОЛЦСОН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫГ УРАМШУУЛНА
СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХАД ИДЭВХ, САНААЧИЛГАТАЙ ОРОЛЦСОН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫГ УРАМШУУЛНА
Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 343 дугаар тогтоолоор с оёлын өвийг хамгаалахад идэвх, санаач и лгатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуул ах журмыг шинэчлэн баталлаа. Уг журмын дагуу соёлын өвийг хадгалж хамгаалах, олон нийтэд сурталчлах, устах аюулаас урьдчилан сэргийлэх, сэргээн засварлах, сан хөмрөгийг баяжуулахад оролцсон иргэн, хуулийн этгээдийн үзүүлсэн дэмжлэг туслалцаа, идэвх санаачилгыг урамшуулан алдаршуулах юм. Урамшууллыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 9.2, 48.2-т заасан харьяалах мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн жилд 1-2 удаа олгоно. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулахдаа мөнгөн шагналаар шагнаж, “Талархал”-ын бичиг гардуулна. Мөнгөн шагнал нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байна. Сум, дүүргийн Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгуулах саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга судлан үзэж, саналаа соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох ажлыг зохион байгуулна. Төрийн бусад байгууллага соёлын өвийг хамгаалахад идэвх санаачилгатай оролцсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өөрийн бүрэн эрхийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлснээс илүүгүй хэмжээтэй урамшуулал олгож болно гэж журамд заажээ.
2018-01-11

13

Улсын Их Хурал 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны улсын төсөв болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даат …
2026-11-23
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.11.17)-ийн хуралдаан 10.36 цагт 60.0 хувийн ирцтэй эхэллээ. Улсын Их Хур …
2026-11-23
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, С.Одонтуяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас 20 …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаан 13.53 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асууд …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06