СӨХ-ТОЙ ГАЗАР АШИГЛАЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
СӨХ-ТОЙ ГАЗАР АШИГЛАЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Нийслэлийн Газрын албанаас “Нийтийн эзэмшил-Нийгмийн хариуцлага” аяныг эхлүүлэн хэрэгжүүлж байна. Орон сууцны ойр орчмын газруудад хэн дуртай нь чингэлэг, зөөврийн байгууламж авчирч тавьдаг, газрыг дураар өөрийн болгож, байшин барилга барих зэрэг зөрчил өмнө нь их гардаг байв. Тэгвэл тус аяныг эхлүүлснээр газрын ийм төрлийн зөрчлүүдэд цэг тавилаа. Аяны хүрээнд орон сууцны орчны газрын хил хязгаарыг судлан тодорхойлж, харьяалах Сууц өмчлөгчдийн холбоодод газар ашиглуулах эрхийг баталгаажуулж байна. Мөн тухайн газрыг улсын бүртгэлд оруулан, СӨХ-той гэрээ байгуулснаар орчны газар эзэнтэй болж, цаашлаад тохижуулах боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн орчны газрыг хэн нэгэнд давхар ашиглуулах, байшин барилга барихыг гэрээгээр хориглосон бөгөөд зөвхөн ногоон байгууламж, явган хүний зам, цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг зөвшөөрөх юм.
2018-12-26

8

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26