ТАНД ӨМГӨӨЛӨГЧ ТУСЛАЯ
ТАНД ӨМГӨӨЛӨГЧ ТУСЛАЯ
Монгол Улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсч байгуулагдсаны 87 жилийн ойг тохиолдуулан иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, өмгөөллийн байгууллага, үйл ажиллагааг сурталчлах ажлыг зохион байгуулахаар болсон байна. Тус арга хэмжээнд Манай хууль зүйн фирм албан ёсоор оролцох бөгөөд МХХ-ны Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн, “Өмгөөллийн Монгол Өмгөөлөгч” ХХН-ийн захирал З.Сүхбаатар нээлтийн үйл ажиллагаанд оролцоно. /хөтөлбөрөөс дэлгэрэнгүй мэдээллийг авна уу/ “ТАНД ӨМГӨӨЛӨГЧ ТУСЛАЯ” ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ӨДӨРЛӨГИЙН ХӨТӨЛБӨР Өдөрлөг зохион байгуулах хугацаа: 2015 оны 05 сарын 22-ны Баасан гаригийн 10:00-16:00 Өдөрлөг зохион байгуулах хугацаа, газар: – 2015 оны 05 сарын 22-ны өдрийн 10:00-16:00 цагт – Нийслэлд Тусгаар тогтнолын талбай, бүх дүүргийн Тамгын газрын дэргэдэх эрх зүйн туслалцааны төвийн байранд – Аймгуудын төв талбайд, Засаг даргын ТГ-ын эрх зүйн туслалцааны төвийн байранд Зохион байгуулагч: – Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, – Монголын Хуульчдын Холбооны Өмгөөлөгчдийн хороо, – Нийслэлийн Засаг даргын тамгын газар, – Аймаг, нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөл Өдөрлөгийн үеэр хийгдэх ажил: – Үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх, – Өргөдөл, гомдол, нэхэмжлэл, тайлбар бичиж өгөх, – Өмгөөллийн байгууллага, өмгөөлөгчийн үйл ажиллагаа, ажил хөдөлмөрийг сурталчилах Өдөрлөгт хамрагдагсад: – Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, хуульч өмгөөлөгчид, – Монголын Өмгөөлөгчдийн Холбооны салбар зөвлөлүүд, – Өмгөөллийн нөхөрлөлүүд, 09:30-10:00 Өдөрлөгт оролцох өмгөөлөгчдийн бүртгэл 10:00-16:00 Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, өргөдөл, гомдол, нэхэмжлэл, тайлбар бичиж өгөх зэргээр туслалцаа үзүүлэх, Өмгөөллийн байгууллага, өмгөөлөгчийн үйл ажиллагаа, ажил хөдөлмөрийг олон нийтэд сурталчилах 12:00-12:30 Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд: -Нийслэлд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, дэд ерөнхийлөгч, НӨЗ-ийн дарга Ж.Батзоригт, МХХ-ны Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн З.Сүхбаатар, НЗДТГ-ийн төлөөлөл -Аймгуудын өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга, аймгийн ЗДТГ-ийн төлөөлөл 16:00 – 16:10 Өдөрлөгийн хаалт / Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар /
2015-05-20

9

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26