ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА) БОЛОН ХАМТ БАТЛАГДСАН ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА) БОЛОН ХАМТ БАТЛАГДСАН ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал нэгтгэн хэлэлцэж 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталлаа. Татварын багц хууль хэрэгжсэнээр олон улсын татварын шинэлэг зарчмууд нэвтэрч, татвараас зайлсхийх явдал бүрэн хаагдаж, татварын бааз суурь бэхжиж, бизнесийн өрсөлдөхүйц, таатай орчин бүрдэх болно. Монгол Улс 2017 оны эцэст Европын холбооны “Татварын зорилгоор хамтарч ажилладаггүй улс орнуудын хар жагсаалт”-д багтсанаар 2020 оноос өмнө дотоодын хууль тогтоомжийг шинэчлэн боловсронгуй болгох, холбогдох конвенцуудад нэгдэн орох үүрэг амлалтыг хүлээн, уг жагсаалтаас гарсантай холбогдуулан татвараас зайлсхийх, татварын суурь багасгаж ашиг хүртэх явдалтай тэмцэх зорилгоор олон улсад хэрэгждэг нийтлэг дүрмийг хэрэгжүүлэхээр боллоо. Татварын албаны үр ашиггүй зардлыг бууруулах зорилгоор тогтсон төлөвлөгөөт хяналт шалгалтыг хэрэгжүүлэх бус татвар төлөгчийн эрсдэлийг тодорхой шалгуур үзүүлэлтүүдээр гаргаж, зөвхөн эрсдэлтэй тохиолдолд хяналт шалгалт хийхээр тусгаж, татварын байцаагчийн хариуцлагыг нэмэгдүүлсэн. Татвар төлөгчид өр барагдуулах хугацаа олгохгүйгээр татвар төлөгчийн бизнесийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулж, дарамт учруулдаг асуудлыг бууруулах зорилгоор татвар төлөгчид үүссэн нөхцөл байдлыг харгалзан 2 жил хүртэлх хугацаагаар татвар төлөх хугацааг сунгахаар тусгаж, татварын тайланг татвар төлөгч өөрөө 1 жилийн хугацаанд залруулах бололцоог нээж өглөө. Татвар төлөх асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулиар иргэний үндсэн үүрэг гэж заасан боловч бусад хууль тогтоомжоор аливаа өр төлбөрөөс татварыг хэдийд гаргуулах талаар тодорхой заагаагүй тул олон улсын жишигт нийцүүлэн татварын давуу эрхийн зарчмыг шинээр нэвтрүүлж, татварын өрийг хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулах, тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой нэхэмжлэл болон аливаа барьцаат эрхийн авлагаас бусад авлагаас өмнө нь хураахаар тусгаж баталсан. Татварын илүү төлөлтийг татвар төлөгчид буцаан олгохдоо төлбөл зохих бусад татварт суутган тооцох харилцаа нэгдүгээрт байсан бол энэ хуулиар татвар төлөгчид ашигтай байдлаар буюу буцаан олгох асуудал нь нэн тэргүүнд байхаар болсон.
2019-08-21

11

Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01
Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолын хавсралтаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлаг …
2026-10-01
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. …
2026-10-01
Манай улс энэ өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчийн дутагдлыг БНХАУ, ОХУ-аас авна. …
2026-10-01
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2026 оны 08 дугаар сарын 20-н …
2026-10-01