ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧИЙН ТОДОРХОЙЛОЛТЫГ ЦАХИМААР ОЛГОХООР БОЛЛОО
ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧИЙН ТОДОРХОЙЛОЛТЫГ ЦАХИМААР ОЛГОХООР БОЛЛОО
Төрийн худалдан авах ажиллагааны газар болон Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран шүүхийн архивын зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлжээ. Тухайлбал, тендерт оролцогчийн иргэний хэргийн шүүхэд хариуцагчаар оролцсон эсэх тухай тодорхойлолтыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын www.tender.gov.mn системээр дамжуулан цахимаар олгохоор болсон байна. Шүүхийн тусгай архиваас иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр олгодог “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт заасан уг тодорхойлолтыг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн цахимаар авах боломжтой юм. Тендерт оролцохыг сонирхогч иргэн, хуулийн этгээд Шүүхийн тусгай архивын тодорхойлолтыг авахдаа тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө дээрх цахим системээр дамжуулан зааврын дагуу хүсэлтээ гаргана. Захиалагч нь уг тодорхойлолтыг Төрийн худалдан авах ажиллагааны нэгдсэн системийн Хянан үзэх цэсийн “Лавлагаа” хэсгээс татаж тендер шалгаруулалтын үнэлгээнд ашиглах боломжтой. Мөн дараах холбоо барих утсаар болон цахим хаягаар мэдээлэл, заавар, зөвлөгөө авах боломжтой. Төрийн худалдан авах ажиллагааны нэгдсэн систем ашиглах талаар лавлах бол Төрийн худалдан авах ажиллагааны газрын it@procurement.gov.mn цахим шуудан болон 263014, 263026, 267023 дугаарын утсаар, Шүүхийн тусгай архивын үйлчилгээтэй холбоотой асуудлаар мэдээлэл авах бол archive@judcouncil.mn цахим шуудан болон 70007082 дугаарын утсаар тус тус холбогдох боломжтой.
2021-04-22

6

Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01
Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолын хавсралтаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлаг …
2026-10-01
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. …
2026-10-01
Манай улс энэ өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчийн дутагдлыг БНХАУ, ОХУ-аас авна. …
2026-10-01
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2026 оны 08 дугаар сарын 20-н …
2026-10-01