“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ХАНГАХЫН ТУЛД ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ НЬ” СЭДЭВТ АЗИЙН САЙД НАРЫН ХОЁРДУГААР БАГА ХУРАЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.
“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ХАНГАХЫН ТУЛД ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ НЬ” СЭДЭВТ АЗИЙН САЙД НАРЫН ХОЁРДУГААР БАГА ХУРАЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.
Энэхүү хурлыг хамтран зохион байгуулж буй Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ыг төлөөлж тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх Тусгай төлөөлөгч Мами Мизутори нар Төрийн ордны өмнөх Сүхбаатарын талбайд эрхэм хүндэт зочдоо ёслон угтав. “Тогтвортой хөгжлийг хангахын тулд гамшгийн эрсдэлийг бууруулах нь” сэдэвт энэ удаагийн Азийн сайд нарын хуралд нийт 3500 гаруй төлөөлөгч оролцож байна. Ази, Номхон далайн бүс нутгийн 50 орон, Америк, Европ, Араб, Африк тивийн улс орон болон Засгийн газар хоорондын, бүс нутгийн болон төрийн бус байгууллагын 1584 төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. Хурлын үеэр Монгол Улсын Засгийн газрын хоёр онцлох арга хэмжээ, сайд нарын болон сонирхогч талуудын хуралдаан, 14 техникийн ба сэдэвчилсэн, 53 салбар хуралдаан болон 13 дагалдах арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар ажиллаж байна. Шадар сайд Ө.Энхтүвшин “Энэхүү хурлаар Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг бүс нутгийн болон үндэсний түвшинд хэрхэн хэрэгжсэнийг тайлагнаж, 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал” зэргийг бид бүхэн хэлэлцэн батлах болно” гэж мэдэгдлээ. Хурлыг амжилттай зохион байгуулснаар бүс нутаг дахь гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын үзэл баримтлал тодорхой болж, бид бүхний хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт илтгэл төгс байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна. Эх сурвалж: http: www. cabinet.gov.mn
2018-07-04

3

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26