ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Шинэчлэн найруулж, УИХ-аас баталсан Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэллээ. Хууль нь 7 хэсэг, 23 бүлэг, 77 зүйлтэй. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд 46 дүрэм, журам дагалдан батлагдаж байна. Хуульд орсон өөрчлөлтүүдийг багцлан авч үзвэл: Албан тушаалын тодорхойлолт (Ажлын байрны тодорхойлолт)-ын талаар : Төрийн албаны ажлын байранд тавигдах тусгай шаардлага, ажлын байрны тодорхойлолт боловсруулна. Ажлын байранд тавих шаардлагыг ганцхан удаа боловсруулж тухайн албан тушаалтныг томилдог субъект бүхэн дагаж мөрдөнө. Зөвхөн ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөн тохиолдолд л өөрчилнө. Ингэснээр хүнд тааруулж, ажлын байрны тодорхойлолтоо өөрчилдөг завхралыг зогсоох зорилготой аж. Төрийн албаны шалгалт, сонгон шалгаруулалтын талаар: Төрийн албанд анх орох иргэний шалгалт Ажлын байрны сонгон шалгаруулалт гэсэн 2 төрлийн шалгалт авна. Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн талаар: Шинэчлэн найруулсан хуульд зааснаар 14 хоногт багтаан түр орлон гүйцэтгэгч томилно гэж заасан. Иймд шинээр гарах журамд зарлан мэдээлэх, сонгон шалгаруулалт явуулах, нэр дэвшүүлэх зэрэг асуудлын бодит хугацааг тооцоолон журмаар зохицуулах аж. Урьдчилсан байдлаар 80 хоногт багтаан, түр орлон гүйцэтгэгчийг асуудлыг шийдэх боломжтой. Мэдээлийн нэгдсэн сан, системийн талаар: Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэл гэсэн цоо шинэ бүлэг бий болсон. Энэ бүлэгт хуульчилсан заалтуудыг хэрэгжүүлэхийн тулд төрийн албан хаагчийн хувийн хэргийг шинэчлэн боловсруулж мэдээллийн шинэ бүтэц, агуулгатай систем, сан бүрдүүлнэ. Мэдээллийн энэхүү системд тухайн албан хаагчийн хувийн мэдээллээс гадна төрийн албанд ажилласан байдал, хувь хүний зан үйлийн байдал, тодорхойлолт, холбогдох шийдвэрүүд гээд бүх мэдээлэл агуулагдах тул тодорхой үзүүлэлтээр улсын хэмжээнд тогтоосон стандартыг заавал баримталсан байх шаардлага тавина. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг, ёс зүйн хэм хэмжээ, хариуцлагын талаар Тангараг өргөх ёслолыг улсын хэмжээнд хоёр удаа буюу төрийн далбааны өдрийг угтаж долдугаар сард, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдөр буюу 12 сарын 29-ний өдрийг угтаж тус тус ёслуулан төрийн албан хаагчид тангараг өргөдөг болно. Ажлын үр дүнгийн үнэлгээний талаар: Төрийн албан хаагчийг ажлын гүйцэтгэл, үр дүнгээс нь хамааруулан албан тушаалд шатлан дэвшүүлэх, цалин нэмэгдүүлэх, урамшуулал олгох, хариуцлага хүлээлгэх зэрэг чухал шийдвэр гаргах үндэслэл болох тул заавал тухайн байгууллагын стратеги төлөвлөгөөнд тулгуурлан төлөвлөнө. Төрийн албаны төв байгууллагын талаар: Төрийн албаны төв байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлж хараат бус, бие даасан байдлыг нь хангахад чиглэгдсэн нарийвчилсан заалт оруулж өгсөн байна. Төрийн албаны хуулийг хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс нөлөөлөхийг аливаа хэлбэрээр оролдох, хараат бус, бие даасан байдалд халдах оролдлого хийсэн субьектийг ажил албан тушаалаас огцруулах, чөлөөлүүлэх санал гаргах эрхтэй болсон байна.
2019-01-08

3

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26