ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО НИЙТ 26 УДАА ХУРАЛДАЖ, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫГ ТОМИЛОХ ЗЭРЭГ 67 АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭСЭН БАЙНА
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРОО НИЙТ 26 УДАА ХУРАЛДАЖ, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫГ ТОМИЛОХ ЗЭРЭГ 67 АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭСЭН БАЙНА
Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороо нийт 26 удаа хуралдаж, 67 асуудлыг хэлэлцэн, 31 хууль, 17 тогтоол батлуулж, 8 тогтоолын төсөл, 1 ажлын хэсэг байгуулжээ. Энэ хугацаанд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан болон бусад шаардлагатай асуудлаар Сонгуулийн тухай, Хот, тосгоны эрх зүйн байдал, Төсвийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүн, Хяналтын тухай, Хилийн тухай, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зэрэг олон хууль, нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталсан байна. Мөн хяналт шалгалтын цаглавар батлах тогтоолын төслийг боловсруулж батлуулсан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн, Хүний эрхийн илтгэл, Тамгын газрын тайлан зэрэг 6 тайлан, мэдээллийг хэлэлцсэн байна. 2025 оны 6 дугаар сарын 10-13-ны хооронд Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэн баталсан. Үүнээс гадна, байнгын хорооны болон дэд хорооны даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн. Иргэдээс ирүүлсэн 6 өргөдөл, гомдлыг, байгууллагаас ирүүлсэн 25 албан бичгийг хүлээн авч, хуульд заасан хугацаанд хариу өгч шийдвэрлэсэн. Цаашид хэлэлцэхээр төлөвлөж буй хуулийн төслүүдэд “Нийслэл Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”, “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”, “Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийн тухай хуульд нэмэлт” зэрэг орсон байна.
2025-08-01

11

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26