ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ГАРГАЖ ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ЭРХИЙН ТУХАЙ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ГАРГАЖ ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ЭРХИЙН ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд уг зүйлийн 12 дахь хэсэгт “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” хэмээн Монгол Улсын иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг баталгаажуулсан. Төрийн албан тушаалтан гэж төр, засгийн бүх төрөл, шатны байгууллагад сонгууль буюу томилолтоор, байнга буюу түр, улс төрийн, тусгай болон төрийн захиргааны албан тушаал эрхэлж байгаа хүмүүсийг хамааруулна. Өргөдөл, гомдол гаргах хэлбэрийн хувьд аль болох өргөн хүрээнд зохицуулах нь Үндсэн хуулиар баталгаажуулсан энэхүү эрхийг хангах ач холбогдолтой бөгөөд 1995 оны ИТБАТГӨГШтХ-д бичгээр, амаар, цахим сүлжээгээр гаргах боломжтой байхаар зохицуулжээ. Мөн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг заахдаа процедурыг буюу хянан шийдвэрлэх ажиллагааг Үндсэн хуульд заагаагүй бөгөөд ердийн хуулиар зохицуулж байна. Өнөөг хүртэл энэ харилцааг зохицуулж ирсэн суурь хууль нь 1995 оны Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль (ИТБАТГӨГШтХ) юм. Үүнээс гадна төрийн эрх мэдлийн салаа мөчир, төрийн үйлчилгээ, тодорхой салбар, төрийн байгууллага, албан тушаалтны чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогийг тусгасан салбарын тухайлсан хуулиудаар мөн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх асуудлыг зохицуулж иржээ.
2022-07-21

14

Улсын Их Хурал 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны улсын төсөв болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даат …
2026-11-23
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.11.17)-ийн хуралдаан 10.36 цагт 60.0 хувийн ирцтэй эхэллээ. Улсын Их Хур …
2026-11-23
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, С.Одонтуяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас 20 …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаан 13.53 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асууд …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06