ТӨРИЙН БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХГҮЙГЭЭР ХУРУУНЫ ХЭЭ УНШУУЛЖ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
ТӨРИЙН БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХГҮЙГЭЭР ХУРУУНЫ ХЭЭ УНШУУЛЖ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр 325 нэр төрлийн үйлчилгээг 25 байгууллага үзүүлэхэд 47 хувьд нь иргэний үнэмлэх шаардаж байна. Шаардлагагүй олон бичиг баримтыг бүрдүүлэхийн төлөө иргэдэд учирч буй чирэгдлийг хөнгөвчлөхийн тулд иргэний үнэмлэх нэхэхгүйгээр хурууны хээгээр иргэдэд бүх үйлчилгээг хүргэдэг байх үйлчилгээг 2019 оны 04-р сарын 17-ны өнөөдрөөс эхлэн нэвтрүүлж байна. Ингэснээр иргэдийн цаг зав, зардал хэмнэх ач холбогдолтой. Мөн иргэдийн хамгийн их бухимдал дагуулдаг үйлчилгээ бол банкны төлбөр тооцооны асуудал юм. Одоогоор Улаанбаатар гэдэг ганцхан банкаар үйлчилгээ үзүүлж байна. Иймд аль ч банкаар болон пос машинаар төлбөрөө төлөх боломжийг бүрдүүлнэ. Мөн нэг цонхонд нэг үйлчилгээ үзүүлдэг системийг халж аль ч цонхонд очсон бүх төрийн үйлчилгээг үзүүлдэг болгож ачааллыг тэнцвэржүүлнэ гэжээ.
2019-04-25

6

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26