“ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ” ЭМХЭТГЭЛИЙН 2024 ОНЫ 20 ДУГААР ХЭВЛЭН НИЙТЛЭГДЛЭЭ
“ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ” ЭМХЭТГЭЛИЙН 2024 ОНЫ 20 ДУГААР ХЭВЛЭН НИЙТЛЭГДЛЭЭ
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэнтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой. Мөн эмхэтгэлийн тус дугаарт нийтлэгдсэн “Журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар “Боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны болон багшийн ажлын гүйцэтгэл, чанар, үнэлгээний үр дүнд үндэслэн олгох нэмэлт урамшууллыг санхүүжүүлэх журам”-ыг баталсан байна. Энэхүү журмаар төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн гүйцэтгэл, чанар, үр дүн болон цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэл, чанарын үнэлгээний үр дүнд тус тус үндэслэн нэмэлт урамшуулал олгох үйл ажиллагааг зохицуулна. Түүнчлэн энэ журмын зорилго нь сургалтын байгууллагын гүйцэтгэл, чанар, үр дүнгийн үнэлгээг үндэслэн урамшуулал олгох, сургалтын байгууллагын менежмент, багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг тасралтгүй сайжруулахад орших бөгөөд сургалтын байгууллагын үйл ажиллагааны болон багшийн ажлын гүйцэтгэл, чанар, үр дүнгийн үнэлгээг үндэслэн урамшуулал олгох үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн, ил тод, шударга, үр дүн, албан ёсны тоо баримт, мэдээлэл, нотолгоонд суурилсан, боловсролын харилцаанд оролцогч талуудын оролцоог хангасан, хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байх зарчим баримтлахаар болжээ.
2024-06-10

6

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26