ТӨРӨӨС БАРИЛГЫН САЛБАРЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
ТӨРӨӨС БАРИЛГЫН САЛБАРЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
Монгол улсын засгийн газраас “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого батлах тухай” 70 дугаар тогтоолыг баталжээ. Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлогын зорилго нь бүс нутаг, хот байгуулалтын хөгжлийн чиг хандлага, бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан барилгын салбарын хөгжлийг эрчимжүүлэх замаар хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд бодлогын зорилго оршино. Бодлогын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Салбарын бүтэц, тогтолцоог оновчтой тогтоох, хууль, эрх зүйн орчин, норм нормативын баримт бичгийг боловсронгуй болгох замаар барилгын техникийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэн салбарын хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болсон байна. Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлогыг 2019-2029 он хүртэл 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгаж, улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх юм байна. Бодлогын хэрэгжилтэд хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хийж, дөрвөн жил тутам хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулж, дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ.
2019-03-26

10

Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 89 дүгээр тогтоолын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журмыг баталсан. …
2026-10-01
Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолын хавсралтаар Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлаг …
2026-10-01
НҮБ 1945 онд АНУ-ын Сан Франциско хотод 51 гишүүнтэй байгуулагдсан бөгөөд өдгөө 193 орон элсээд байна. …
2026-10-01
Манай улс энэ өвлийн ид хүйтэн, оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчийн дутагдлыг БНХАУ, ОХУ-аас авна. …
2026-10-01
Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар 2026 оны 08 дугаар сарын 20-н …
2026-10-01