УИХ ДАХЬ МОНГОЛ-ТУРКИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ГИШҮҮД БНТУ-ЫН ҮНДЭСНИЙ ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
УИХ ДАХЬ МОНГОЛ-ТУРКИЙН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ГИШҮҮД БНТУ-ЫН ҮНДЭСНИЙ ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дэд дарга С.Зулпхар өнөөдөр (2024.11.28) Монгол Улсад айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Батлан хамгаалах байнгын хорооны дарга Хулуси Акар тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа. Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Батлан хамгаалах байнгын хорооны дарга Хулуси Акар, хоёр улсын олон зууны түүх, соёлын харилцаа нь орчин цагийн хамтын ажиллагааг бэхжүүлэх үндэс болсныг дурдав. Турк, Монголын парламент хоорондын хамтын ажиллагааг илүү эрчимжүүлэх нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үр нөлөөтэйг тэмдэглээд 100 сая ам.долларт хүрсэн хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, улмаар боловсрол, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааны боломжийн талаар байр сууриа илэрхийлэв. 2024 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгааг уулзалтын үеэр талууд тэмдэглээд, хоёр улсын харилцаанд хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх талаар санал солилцов. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн гишүүн Х.Жангабыл, О.Номинчимэг, У.Отгонбаяр, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Батлан хамгаалах байнгын хорооны дэд дарга Рефик Өзен, тус Байнгын хорооны гишүүн Фейзи Бердибек, Мехмет Али Жевхери, Өзгүр Жейлан, Эелем Эрту Эртурул, Аяюже Түркеш Таш, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш нар болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
2024-11-29

10

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26