УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Ж.БАЯСГАЛАН ХӨГЖЛИЙИН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ /2024.08.02/
УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Ж.БАЯСГАЛАН ХӨГЖЛИЙИН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ /2024.08.02/
Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан 2024.08.02-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Бурён хотын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Пак Кил Сү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр улсын тусгай хэрэгцээт иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх асуудлаар харилцан туршлага судалж, хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтад БНСУ-ын Бурён хотын зөвлөлийн гишүүн Пак Сан Му, Бурён хотын захиргааны Гадаад хамтын ажиллагааг хариуцсан багийн ахлагч Хуан Мү Ён, Бурён хотын Хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хариуцсан багийн ахлагч Им Ин Хуан нар байлцав. Тус нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Пак Кил Сү Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд Монгол Улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн парламентын гишүүнээр сонгогдсон явдалд баяр хүргээд, цаашид хамтын ажиллагаагаа спортын бусад төрөл төдийгүй аялал жуулчлалын салбарт өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, Монгол Улсад 110 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүртгэлтэй байдаг бөгөөд эдгээр иргэдэд ээлтэй нийгмийн дэд бүтцийг бий болгох нь нэн чухал байна хэмээв. Иймд БНСУ-ын туршлагаас судалж, хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
2024-08-09

8

Улсын Их Хурал 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны улсын төсөв болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даат …
2026-11-23
Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.11.17)-ийн хуралдаан 10.36 цагт 60.0 хувийн ирцтэй эхэллээ. Улсын Их Хур …
2026-11-23
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, С.Одонтуяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас 20 …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаан 13.53 цагт 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асууд …
2026-11-19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр“Төрийн ал …
2026-11-06