ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭР ЮУ ЗОХИЦУУЛДАГ ВЭ?
ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭР ЮУ ЗОХИЦУУЛДАГ ВЭ?
Иргэд, хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааг явуулахдаа түгээмэл хэрэглэдэг гэрээнүүдийн нэг бол Хамтран ажиллах гэрээ юм. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар “Хамтран ажиллах гэрээ” гэдэг нь хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг гэрээг хэлнэ. Хамтран ажиллах гэрээг бичгээр болон амаар байгуулж болно. Хэрэв тухайн гэрээг бичгээр байгуулж байгаа бол дараахь зүйлийг тусгадаг байна . Үүнд: 1.гэрээний талуудын нэр, хаяг; 2.хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго; 3.талуудын эрх, үүрэг; 4.удирдлагын бүтэц, эрх, үүрэг; 5.ашиг, алдагдлыг хуваарилах журам; 6.гэрээнээс гарах журам; 7.гэрээний хугацаа; 8.гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хуваарилах журам. Гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна. Хамтран ажиллах гэрээ нь дараахь тохиолдолд дуусгавар болно. Үүнд: 1.гэрээний хугацаа дууссан; 2.талууд шийдвэрлэсэн; 3.талуудын дундын өмчийн хөрөнгийг дампуурлын ажиллагааны дагуу төлбөрт гаргуулах хөрөнгөд оруулсан; 4.хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон.
2017-12-20

7

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26