ХАННС-ЗАЙДЕЛИЙН САНГИЙН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА.
ХАННС-ЗАЙДЕЛИЙН САНГИЙН МОНГОЛ ДАХЬ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА.
Хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэх ёслолын ажиллагаа 2018.07.10-ны өдөр болж, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Тэргүүн Ц.Сарантуяа нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Санамж бичгийн хүрээнд Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд Үндсэн хууль, эрүү, иргэн, захиргааны эрх зүйн чиглэлээр судалгаа явуулах, хууль санаачлагч болон бусад байгууллагын хүсэлтээр хуулийн хэрэгжилтэд мониторинг, үнэлгээ хийх, эрдэм шинжилгээ, онол-практикийн хурал, хэлэлцүүлэг, семинар хамтран зохион байгуулахаар тохиролцсон. Түүнчлэн Холбооны гишүүн хуульчдыг мэргэшүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэх, хуульчийн үргэлжилсэн сургалтын тогтолцоог боловсронгуй болгох, сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх хүрээнд сангийн “Эрх зүйн боловсрол” академитай хамтарч ажиллахын зэрэгцээ хуульчдыг ХБНГУ-ын хууль, эрх зүйн тогтолцоотой танилцах айлчлалд хамруулахаар ярилцлаа. Мөн талууд нь олон нийтэд чиглэсэн ажлын хүрээнд хууль тогтоомжийг өргөн хүрээтэй мэдээлэх, тайлбарлан таниулах, хялбаршуулсан ном, гарын авлага, асуулт-хариултын товхимол гаргах, цахим хуудсаар мэдээлэл хүргэх чиглэлээр хамтран ажиллах юм.
2018-07-18

7

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26