ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭВ
ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭВ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021.04.27-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Патентийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, хуулийн нэр томьёоны найруулгын саналыг төсөлд тусган жигдэлж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусгасан байна. Мөн хууль хоорондын зөрчлийг арилгах үүднээс хуулийн төслийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцуулахад үйлчилгээний хөлс төлнө” гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасныг татан авсан. Байнгын хорооны хуулийн төслийн танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтжээ. Үүнээс гадна Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөл нь зохиогчийн эрхийн хууль, тогтоомжийг хангах чиглэлээр бүтээл ашиглалтын тарифыг хянан баталгаажуулах, төлбөр төлөх, хуваарилахдаа холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх чиг үүрэгтэй байх санал нь чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр дэмжигдсэн. Мөн Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд хуулийн төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, хуулийн нэр томьёоны найруулгын саналыг төсөлд тусган жигдэлж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан байна.
2021-04-28

8

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг Монгол У …
2025-10-13
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих ту …
2025-10-13
2025 оны 6 сарын 10-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг …
2025-10-02
АНУ-ын Төрийн департамент Монгол Улсын 2025 оны “Хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл”-ийг нийтэлж, АНУ …
2025-10-02
Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/337 дугаартай тушаалаар “Гаалий …
2025-09-26